Pétition
89
signatures
Encore 11 signatures pour que cette pétition ait plus de chances de devenir virale sur les réseaux sociaux.
Auteur :
Auteur(s) :
Тусгаар Тогтнол Хөдөлгөөний Европ дах салбар
Destinataire(s) :
Mongolian Government
Хоёр сар гаран хоригдож буй эх орон хөвгүүдээ суллах нь бид бүхний үүрэг. Чадах мэдэх бүхнээ дайчилья. Ардчилал Хүний эрх Эрх чөлөө Эх нутгаа хамгаалахын тулд хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй. Г.Тулга, Төмөрчөдөр, Д.Банзрагч, Ц.Цэрэндорж, Цэрэн нараа суллахыг Монгол улсын Шүүхээс шаардаж байна. Монгол улсын засгийн газар НҮБ болон Хүний эрхийн тунхаглал конвенцэд нэгдсэн үйл явцдаа үнэнч байж Үгээ хэлсэн болгоныг гянданд хорьж, хянаж цагдаж эрүүгийн хэрэг үүсгэж эрхийг нь хязгаарлаж байдаг болхи бүдүүлэг байдлаа зогсоохыг шаардаж байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/ mогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Хүний эрхийн түгээмэл Тунхаглалыг баталж, түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ. Түүнчлэн Монгол улс нь НҮБ-ийн Ерөнхий Ассамблейн 1966 оны 12-р сарын 16-ны өдөр 2200А тоот тогтоолоор баталж, 1976 оны 3-р сарын 23-ны өдөр хүчин төгөлдөр болсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад Монгол улс 1968.01.05-нд гарын үсэг зурж, 1974.11.18-нд соёрхон баталсан. Монгол улсын Засгийн газар болон Монгол улсын Шүүхээс өөрийн нэгдэн орсон олон улсын гэрээ конвенц зөрчин олон улсын өмнө хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэхийг шаардаж байна.